315c9d_shinkansen_alfa-x_x974

Японд дэлхийн хамгийн хурдан галт тэргийг туршиж эхэллээ

Японы дэлхийд алдартай Шинкансен хурдан галт тэрэгний ALFA-X нэртэй шинэ хувилбарын гурван жил үргэлжлэх туршилт Баасан гарагт эхэлсэн байна. Уг суман галт тэрэг нь цагт 400 км хүртэл хурдлах чадвартай байхаар зохион бүтээгдсэн юм.

2030 он хавьцаа үйлчилгээнд нэвтрэх үедээ бодит хурд нь 360 км/цаг хүрэхээр төлөвлөгджээ.

Туршилтыг Сендай, Аомори хотуудыг холбосон 280 км урт зам дээр гүйцэтгэж байна. Долоо хоногт хоёр удаа шөнө дундаас хойш туршилтыг хийхээр төлөвлөжээ.

Япончууд ALFA-X хувилбараас өмнөх ашиглалтад орох Шинкансены загвар болох N700S-ийг жил гаруйн өмнөөс туршаад эхэлсэн байгаа.

2020 онд үйлчилгээнд нэвтрэх N700S нь цагт 300 км хурдлах чадвартай байх юм.

Үүнээс гадна Japan Railway компани 2015 онд MAGLEV (Magnetic Levitation) буюу соронзон өргөлттэй шинэ технологийн галт тэргийг туршсан нь цагт 603 км хурдлаад байна. Уг технологи нь төмөр зам, галт тэрэгний дугуй хоёрыг ижил соронзон туйлтай бүтээсэн тул хоорондоо түлхэлцэж, агаарт өргөгдөж явах боломжийг олгодог. Ингэснээр үрэлтийн хүч байхгүй болж, хурдыг нэмэгдүүлдэг ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих