anhnyam

Жүжигчин Р.Анхнямын тоглосон кино Бээжин хотноо гарна

Жүжигчин Р.Анхнямын гол дүрд нь тоглосон “Song of Love” уран сайхны кино БНХАУ-ын Бээжин хотноо байрлах Хятадын Засгийн газрын ордонд нээлтээ хийжээ.

Одоогийн байдлаар Шанхай, Хайнаны Хайкоу хот, Сычуань мужийн Чэндү хот, Тяньжинд нээгээд байгаа ч үргэлжлээд Шинжян, Гуанжоу, Хөх хот гээд Хятадын бүх кино театраар гарах аж.

Нээлтээ саяхан хийсэн ч хөрөнгө оруулсан зардлынхаа талыг хэдийнэ олсон гэнэ.

Р.Анхнямын бүтээсэн дүр нь Өвөр Монголын Шилийн хотод амьдарч байсан Дүгиймаа гэдэг эмэгтэйн түүхэн бодит дүр аж.

Тэрбээр Шанхайгаас ирсэн 3000 өнчин хүүхдээс 28-ыг нь өргөн авч, өсгөж хүмүүжүүлсэн Монголчуудын тал шиг уужим, хүнлэг сэтгэлийн үлгэр жишээ болсон хүн хэмээн одоо болтол хүндлээстэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих