google

Хамгийн олон улс үндэстний хэлийг нэгтгэсэн “Google translate”

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй автомат орчуулагч болох “Google translate” хамгийн олон улс үндэстний хэлийг нэгтгэсэн орчуулгийн систем болж чадлаа.

Нийтдээ 103 өөр хэлийг өөр хооронд нь хөрвүүлэн орчуулж байгаа энэ систем, цахим орчуулга хөрвүүлгийн зах зээлд тэргүүлэгч байр суурийг эзлээд байгаа юм.

103 өөр хэлнээс орчуулга хийх боломжтой болсноороо “Google Translate” интернет хэрэглэгчдийн 99 хувьд хүртээмжтэй болсон байна. Өөрөөр хэлбэл цахим орчинд хамгийн түгээмэл ашиглагддаг хэлийг өөртөө бүрэн дүүрэн багтаагаад байгаа гэсэн үг юм.

Англи болон Хятад хэлтэй харьцуулахад харьцангуй цөөхөн хэрэглэгчтэй хэлийг ч “Google” системдээ нэвтрүүлсээр байгаа. Хамгийн сүүлд Корсик, Курд, Шотландын Кельт болон Коса зэрэг нийт 13 хэлийг нэмж нэвтрүүлсэн байна.

Ингэснээр “Google Translate” 120 сая шинэ хэрэглэгчтэй болно гэсэн тооцооллыг хийгээд байгаа юм. Тус системд өдөр бүр 200 сая гаруй хүн ханддаг бөгөөд шинэ хэл нэмэгдэх тутамд хандалт нь дагаж өсч байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих