1509797000_landwind-x7-vs-range-rover-evoque

“Range Rover” шүүхэд ялалт байгууллаа

Английн компанийн “Range Rover” машинтай Хятадын компанийн машины загвар адилхан байгаа тул оюуны өмчийн хулгай хийсэн хэргээр шүүхдэлцсэн юм.

Хятадын зах зээл дээр “Landwind X7” машин 2014 онд танилцуулагдсан юм. Уг машиныг гарсан даруйд “Jaguar Land Rover” компани  шүүхэд хандаад байжээ.

Хоёр машин жирийн хүний нүдээр өнгөц харахад ч адил төстэй тал олонтойн зэрэгцээ дотоод эд ангиуд нь хэмжээ яг адил тул Хятадын автомашинд “Range Rover”-ийн эд ангиудыг суурилуулах явдал олон гарах болсон гэнэ.

Ингээд таван жилийн турш шүүхээр заргалдсаны эцэст Бээжин хотын дүүргийн шүүхээс “Range Rover Evoque”-гийн таван өвөрмөц шийдлийг “Landwind X7”-д дууриалган үйлдвэрлэснийг тогтоожээ.

Ингэснээр Хятадын компанийг  “Landwind X7”-ийг цаашид үйлдвэрлэх, худалдаалах, рекламдахыг хориглосон байна. Мөн ихээхэн хэмжээний торгууль төлөхөөр болсон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих