utasnii_application

Амьдралыг тань хөнгөвчлөх шилдэг АПП-ууд

Амьдралыг тань хөнгөвчлөх шилдэг АПП-ууд

Хөгжилтэйгээр ажлаа амжуулах уу? – HABITICA

iOS болон Android үилдлийн систем дээр үнэгүй татаж суулгана

Ерөнхийдөө өдөр бүрийн хийж амжуулах ёстой ажлаа хөтөлж байх тэмдэглэл гэхэд болно. Хийж амжуулах ёстой ажил гэхээр л үстэй толгой тань арзайж байна уу? Энэхүү апп ядаж л түүнийг тань илүү хөгжилтэй хэлбэрт оруулж өөрчлөх болно. Таны өдөр бүрийн жагсаалтыг хуучны RPG тоглоомын хэлбэрт оруулж хувиргана. Ингэснээр та аливаа ажил үүргээ биелүүлсэний дараагаар оноо цуглуулж, түүгээрээ баатартаа тохирох зүилсийг худалдан авах боломжтой. Хөгжилтэй биш гэж үү? Candy Crush тоглож цагаа дэмий үрж байхын оронд сонирхолтой маягаар ажлаа амжуулцгаая.

Бүсгүйчүүдээ нааш ир! – CLUE

iOS болон Android үилдлийн систем дээр үнэгүй татаж суулгана

Энэхүү апп бол зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан апп юм. Түүний тусламжтай дараагийн сарын тэмдэг хэзээ ирэх болохыг түвэггүй мэдэх боломжтой. Ингэснээр гэнэтийн байдлаар сарын тэмдгээс болж дуртай дотуур хувцсаа хаях шаардлагагүй болно. Дан ганц хэзээ ирэх, дууссан болохыг хянаад зогсохгүй, тухайн сард хэдэн удаа дотно харилцаанд орсон, сэтгэл санаанд ямар өөрчлөлт орсон болохоо хүртэл бүртгэнэ.

Сурч боловсорч буй хэн бүхэнд – SCHOOLHUB STUDENTS

iOS болон Android үилдлийн систем дээр үнэгүй татаж суулгана

Энэхүү апп нь бүхий л түвшинд сурч боловсорч буй хүүхэд залууст хэрэгтэй. Түүнийг ашиглан бүх хийх ёстой гэрийн даалгавар, бие даалт мөн ирж буй шалгалтуудыг календар дээр тэмдэглэн авч байх боломжтой. Ингэснээр сурагчид цаг тухайд нь хичээл үүргээ гүйцэтгэж байх юм. Дээрээс нь аливаа хичээл дээр ямар дүн авсан болохоо, мөн адил бүртгэж авч байх боломжтой.

Та ямар хоолонд дуртайгаа үүнд даатга – MEALIME

Заавал олон цаг зарцуулалгүй эрүүл, амттай хоол хийцгээе. Энэ нь хамгийн шилдэг хоол төлөвлөлтийн апп юм. Таныг хэр их мах иддэг болох, ямар хоолонд дургүй, ямар ногоо хүнсэнд дуртай болохыг бүртгэж аван танд шинэ хоолны санааг санал болгоно. Хэрэв та их ажилтай яарч байх үе дээ super-easy цэснээс хоол сонгон хийх боломжтой. Учир нь, тухайн цэсэн дэх хоолнууд 30 минутын дотор хийх боломжтой хоолнууд байдаг.

Хосууддаа зориулав – LOKLOK

Тун энгийн боловч хэрэгтэй апп. Нэгнээсээ хол амьдардаг хосууд нэгнийхээ дэлгэц дээр хүссэн зүйлээ бичиж үлдээх боломжтойгоос гадна, та өөртөө тухайн өдрийн аливаа үйл ажиллагаа, амжуулах ёстой ажлын талаар сануулах ёстой бол түүнийгээ бичиж үлдээх боломжтой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих