Bayn-Olgii-Buyant-sum

БАЯН-ӨЛГИЙ: Буянт сум 2019 оны мал тооллогоор 131.898 толгой мал тоолуулав

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Буянт суманд ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн Буянт сум 2019 оны мал тооллогоор 131 898 толгой мал тоолуулсан. Одоогийн байдлаар цасны зузаан нэгдүгээр багт Цагаан салааны эх, Өмнө судаг, Бөөрөгт, Буянтын эх, Хойт судаг зэрэг шил газраараа 3 см орчим, бусад газраараа нэг см орчим нимгэн цастай, хоёрдугаар багт Түнгэт уул, Хойт Хөлцөөт, Хаг, Тошин зэрэг шил газраараа гурван см-ээс дээш цастай, бусад газраараа нимгэн цастай байна.

Гуравдугаар багт Урд бэл, Хар сай, Эзэрлэгийн уулсаар, хонхор, жалга газраараа 3-5 см цастай, Тошинт ойм, Дээд, Доод хаалгат Бөхөн уул, Өмнө гол зэрэг газраараа нэг см орчим нимгэн хярмаг цастай байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих