Beijing-to-invest-billions-on-building-5G-network-by-2022-731x334

Бээжинд 5G сүлжээний үзэсгэлэн нээлтээ хийлээ

Энэ долоо хоногт Бээжинд эхлэх “Бүс ба Зам” олон улсын форумын хүрээнд БНХАУ-д 5G сүлжээ, 4 технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Энэхүү арга хэмжээг “China Media Group”, “Бүс ба Зам” медиа баг, “Huawei” зэрэг технологийн томоохон компаниуд хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн үеэр хиймэл оюун ухаан, 5G, 4K технологи бүхий медиа салбарын шинэ технологи, видео төхөөрөмжүүд танилцуулжээ.

Үүнд “БНХАУ-ын төв телевизийн 5G +4K +AI”, “Huawei 5G+4K дэлгэц” болон “Гэрийн интернэтийн 5G сүлжээ”-г тусгайлан үзүүлэхээр бэлтгэсэн байна. Түүнчлэн “China Media Group”, тус улсын технологийн салбарт тэргүүлэгч “Huawei” компани 5G, 4K, 8K аппликэйшн хөгжүүлэхэд чиглэсэн иж бүрэн түншлэлийн гэрээнд гарын үсэг зуржээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих