Hamgiin-ondor-nastai-irgen

Дэлхийн хамгийн өндөр настангаар Индонезийн 145 настай иргэн тодорчээ

  ~Дэлхийн хамгийн өндөр настангаар Индонезийн 145 настай иргэн тодорчээ~

Индонезийн иргэн Мбах Гото гэх энэ өвөө 145 настай, албан бичигт түүнийг 1870 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн гэж үздэг. Энэ хүн бол манай гаригийн хамгийн хөгшин хүн юм.

Тэрбээр 10 гаруй ах дүү, дөрвөн эхнэртэй байсан бөгөөд тэдний хамгийн сүүлийнх нь 1988 онд бурхан болсон юм.

Түүнчлэн бүх хүүхдүүд нь насан өөд болсон бөгөөд өдгөө ач нарынх нь ач нар нь өвгөнийг асардаг аж. Дэлхийн хамгийн хөгшин эр 1992 оноос буюу 122 настайгаасаа эхэлж, үхэлтэй эвлэрсэн юм. Энэ талаар өвгөн “Би үхэлтэйгээ эвлэрч, өөрийнхөө булшны чулууг 1992 онд хийлгэснээс хойш 24 жил өнгөрч байна” гэжээ. Мөн гэр бүлийнхэн нь өвгөнийг хүүгийнх нь дэргэд оршуулахаар газар авсан гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих