sansaraar-aylah

Жуулчдыг сансарт аялуулдаг болно

Америкийн хамгийн том интернет худалдааны сайт “Аmazon” сайтын үүсгэн байгуулагч Жефф Безосын байгуулсан “Blue Origin” хэмээх компани байгуулсан билээ.

Тус компани байгуулагдсан ч ямар үйл ажиллагаатай, юу хийдэг компани тодорхой бус байсан юм. Тэгвэл тус компани2019 оны дөрөвдүгээр сараас жуулчдыг сансарт аялуулахаар болжээ.

Компанийн гүйцэтгэх захирал Боб Смит Виржиниад болсон Үндэсний сансрын чуулганы үеэр “Манай компани 18 сарын дараа сансарт жуулчдыг нисгэж эхэлнэ” гэжээ.

Тус компанийнхан ирэх оны эхээр сансарт хүн нисгэнэ гэж төлөвлөсөн ч зарим нэг шалтгааны улмаас хугацаагаа хойшлуулжээ. Одоогоор “Blue Origin” компанийнхан “New Shepard” пуужингаараа сансарт нисэх таван удаагийн туршилт хийгээд байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих