BMW

Зарим улсад “BMW” загварын автомашиныг унахыг хориглоод байна

~Зарим улсад “BMW” загварын автомашиныг унахыг хориглоод байна~

Тодруулбал, зөвхөн энэ зуны хувьд БНСУ-д замын хөдөлгөөнд оролцож байсан нийтдээ 40 орчим дизель хөдөлгүүртэй BMW автомашины хөдөлгүүрт гал гарч шатжээ.

Наймдугаар сарын 9-нд Өмнөд Солонгост “BMW” компанийн хоёр ч автомашин шатсан хэрэг гарчээ. “BMW 320d” загварын автомашин Солонгосын Уйвань хотын хурдны зам дээр шатсан байна. Уг тээврийн хэрэгсэл нь галд бүрэн автсан хэдий ч аз болоход хүний амь эрсдээгүй аж.

Жолоочийн мэдээлснээр, түүнийг унаж явах үед гэнэт гал авалцжээ. Мөн “BMW 730Ld” загварын өөр нэг автомашин Сачён хотын хурдны зам дээр шатаж, бүхэлдээ галд автсан байна. Ослын улмаас хүний амь эрсдээгүй байна.

Иймд БНСУ-ын Газар, Дэд бүтэц, Тээврийн яам мэдэгдэл гаргаж, дээрх машинуудыг энэ сарын 16-наас эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг албан ёсоор хориглож байгаагаа зарласан.

Энэ тухай Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яамны сайд Ким Хюн Мэ “BMW” компанийн шатах аюултай автомашинаа унахгүй байхыг ийм тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс шаардсан тушаал гаргах тухай хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн байна.

Хэрэв хөдөлгөөнд автомашинтай оролцсон тохиолдолд нэг жил хүртэл шоронд хорих, эсвэл их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах шийтгэлтэй болоод буй юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих