vagon

Оросын шинэчилсэн галт тэрэг аялалдаа гарлаа

“Оросын төмөр зам” нийгэмлэгийн шинэчилсэн хагас зөөлөн /плацкарт/ галт тэргүүд Ростов на Дону- Москва, Анапа – Москва чиглэлд аялж эхэллээ.
Шинэ галт тэргийн загварыг өнгөрсөн намар танилцуулсан бөгөөд дотоод заслыг нь хийхдээ зорчигч бүрийн ая тухыг хангахад анхаарчээ. Түүнээс гадна ус цэвэршүүлэгч, толгойн түшлэг, хувийн гэрэлтүүлэг, цахилгаан үүсвэр, USB оролт зэргийг галт тэрэг бүрт суурилуулж ариун цэврийн өрөөнд шүршүүрт орох боломжтой болгожээ.
Тав тухтай аялах боломжийг сайжруулсан шинэ галт тэрэгний тасалбарын үнэ нэмэгдэхгүй бөгөөд ийм 50 галт тэргийг энэ жилээс үйлчилгээнд оруулах болсноо “Оросын төмөр зам” нийгэмлэг зарлаад байна.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих