UNESCO-ohid

ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЮНЕСКО-ИЙН ШАГНАЛ ЗАРЛАГДЛАА

2016 оноос эхлэн охид, эмэгтэйчүүдийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах зорилгоор охид, бүсгүйчүүдийн боловсролыг дэмжих ЮНЕСКО-ийн нэрэмжит шагналыг олгож эхэлсэн.

Уг шагналыг 50000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалддаг.2021 оны шагналд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан тус комисс Монгол улсаас нэр дэвших хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагын материалыг 2021 оны 5 дугаар сарын 26-ны дотор хүлээн авч байна.

Нэр дэвшүүлэхдээ, нэр дэвшигч цахимаар өргөдөл бөглөх, ингэхдээ урьдчилан бүртгэлийн хаяг, дугаар авах, бөглөсөн маягтыг тус комисс болон Монгол улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас тус тус баталгаажуулах зэрэг цаг хугацаа шаардсан, олон шатлалтай учраас нэр дэвших хүсэлтэй хувь хүн, байгууллага аль болох яаралтай хугацаанд бидэнтэй холбогдоно уу.

Шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://en.unesco.org/…/women-s-and-girls-education/prize холбоосоор хүлээн авна уу.Хариуцсан мэргэжилтэн: С.ХандмааУтас: [email protected]

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих