singapore

Сингапурын эрх баригчид интернетэд хязгаарлалт тогтооно гэв!

Мэдээллийн хэрэгсэл хамгийн хүчтэй зэвсгүүдийн нэг болоод уджээ. Иймээс зарим улс интернет орчиндоо ихээхэн анхаарах болсон байна.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах, хуурамч мэдээлэл тарж, нийгэмд ноцтой хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сингапурын Засгийн газар интернет хэрэглэгчдэд хязгаарлалт тогтоохоор болжээ. Энэ тухай Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун мэдэгдсэн байна.

“Үг хэлэх эрх чөлөөг хамгаалах, хууль эрх зүйн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл солилцох боломжийг олгох зорилгоор бид зохих хязгаарлалтыг тогтоох хэрэгтэй. АНУ, Герман, Европ мөн адил хуурамч мэдээлэл түгэн тархахтай тэмцэж байгаа” хэмээн тэрбээр хэлсэн юм.

Түүнчлэн улс төрийн дотоод хэрэгт улс орнууд хөндлөнгөөс оролцож болзошгүйг тэрбээр үгүйсгээгүй аж.

Интернетээр ямар мэдээлэл авах нь хувь хүний эрх боловч, дэлхий нийт мэдээллийн аюулгүй байдалд хэдийнээ санаа зовох болжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих