hologram_indonesia

Сонгуулийн сурталчилгаанд ХОЛОГРАМ ашиглаж эхэлжээ

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо удахгүй болох сонгуулиар дахин сонгогдохын тулд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа юм.

Индонезийн өнцөг булан бүрт хүрч сонгогчидтойгоо уулзаж чадахгүй тул зарим бүс нутгуудад өөрийн дижитал хувилбарыг явуулж, хүмүүстэй уулзуулж байгаа юм.

Энэ долоо хоногоос зарим бүс нутгуудад Видодогийн биеийн бодит хэмжээтэй гурван хэмжээст дүрс тайзан дээр зогсоод сонгогчдод яриа танилцуулга хийж эхэлсэн байна.

57 настай улс төрч Индонезид анх удаа холограм ашиглан сонгуулийн ажиллагаагаа явуулж байна. Харин Туркийн Эрдоган, Энэтхэгийн Нарендра Моди, Францын зүүний үзэлтэй нэр дэвшигч нар анх удаа холограмыг сонгуульд ашиглаж байсан юм.

Видодогийн гол өрсөлдөгч нь Исламын шашны зүтгэлтэн Маруф Амин болоод байгаа тул өрсөлдөгч нь түүний шашны итгэл үнэмшил рүү суртал нэвтрүүлгээ чиглүүлээд байгаа ажээ.

Удахгүй дэлхий ихэнх улс орнууд холограм ашиглаж сонгуулиа явуулж магадгүй юм. Энэ нь цаг мөнгө хэмнэхээс гадна нэр дэвшигч ямар нэгэн халдлагад өртөхөөс сэргийлнэ гэж үзэж байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих