gallery_medium

“Сони” гар утасны үйлдвэрээ Хятадаас Тайланд руу нүүлгэнэ

Японы “Сони” корпораци ойрын өдрүүдэд Бээжин дэх гар утасны үйлдвэрээ Тайланд руу нүүлгэх гэж байгааг тус компанийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.

Тайланд руу үйлдвэрээ нүүлгэснээр үйл ажиллагааны зардлаа хоёр дахин багасгаж, 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн алдагдалгүй ажиллаж эхлэх зорилгыг агуулж байгаа гэнэ.

Харин АНУ-Хятадын худалдааны дайн энэ шийдвэрт хамаагүй гэдгийг баталжээ.

Sony корпорацийн гар утасны бизнес өнгөрсөн онд 863 сая ам доллар орчмын алдагдалтай ажилласан байна. Зарим шинжээчид тус компанийг гар утасны бизнесээ зарах хэрэгтэй гэж үздэг.

Гэвч 5Ж технологи нэвтэрснээр хөдөлгөөнт интернэтийн салбарт бизнесийн өргөн боломж нээгдэнэ гэж үздэг “Сони” ингэх бодолгүй байгаа юм. Одоо тус компани дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд нэг хүрэхгүй хувийн зах зээлийг эзэлдэг. Өнгөрсөн онд “Сони” дөнгөж 6.5 сая гар утас борлуулсан юм.

Японы “Fujitsu Ltd” гар утасны бизнесээ “Polaris Capital Group” хөрөнгө оруулалтын санд зараад удаагүй байна. Ингэснээр одоо гар утас үйлдвэрлэдэг Японы гуравхан компани үлдсэн нь “Sony, Sharp, Kyocera” юм.

Дэлхийн зах зээлд ноёлж байгаа “Apple”, “Samsung”, Хятадын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх нь тэдний хувьд хүнд сорилт болоод байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих