Nokia-9-main

ТАНИЛЦ: “Нокиа” таван камертай ухаалаг утас

Финляндын харилцаа холбооны “Нокиа” корпораци анхны таван камертай ухаалаг гар утсаа хэрэглэгчдэд танилцуулжээ. “Nokia 9 PureView” хэмээх энэхүү шинэ загварын ухаалаг гар утсыг гуравдугаар сард 699 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргах юм байна.

Шинэ загварын утас нь таван камертай бөгөөд хоёр өнгөтөөр, гурав нь хар цагаанаар зураг авдаг. 12 мегапикселийн линз бүхий таван камер нь бүгд нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээр зураг авдаг аж.  Үүнээс гадна, ухаалаг утсаар “RAW” форматаар зураг авах боломжтой. Мөн зураг засварладаг “Lightroom” программ суулгахаар “Adobe” компанитай гэрээ байгуулсан байна.

Хурууны хээ , царай таних системтэйгээс гадна зургаан гегабайтын багтаамж бүхий “Snapdragon 845” процессорыг суулгаж өгчээ. Дэлгэцийн хувьд 5,9 ичийн OLED дэлгэцтэй гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих