twitter

Твиттер ЖИРГЭЭЧДЭЭ хянана

“Твиттер” компани Европын улс төрийн суртал ухуулгын шинжтэй мэдээллүүдийн үнэн бодит байдлыг хянах, худал мэдээллээс сэргийлэх алхам хийхээ мэдэгдлээ.

Энэ нь ирэх тавдугаар сард болох Европын Холбооны сонгуульд хөндлөнгийн этгээдүүд нөлөөлж, цахим сүлжээнд таашаа мэдээлэл тарахаас сэргийлэх алхам болж байна. Үүнээс өмнө Европын Холбоо сонгууль дөхөж байгаатай холбогдуулан нийгмийн сүлжээн дэх ташаа мэдээлэлтэй тэмцэхийг технологийн компаниудад үүрэг болгоод байсан юм.

Иймд ирэх гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн улс төрийн суртал ухуулгын шинжтэй мэдээлэл түгээгчид Европын Холбооны сонгуулийн талаар нийтлэл оруулахдаа өөрсдийн хувийн мэдээллээ баталгаажуулж, Европын Холбоонд харьяалагдах байршлаас жиргэх ёстойг “Твиттер” анхаарууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих