Увс аймагт гэмт хэрэг 44.5 хувиар буурсан байна

Увс аймгийн Цагдаагийн газар энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнгөрсөн сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 243, зөрчлийн шинжтэй 720 нийт 963 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 140 нэгжээр буюу 36.6 хувиар буурсан байна. Тус аймгийн хэмжээнд 101 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 81 нэгжээр буюу 44.5 хувиар буурчээ. Түүнчлэн гэмт хэргийн илрүүлэлт 67.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өссөн аж.

Бүртгэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 50 нэгжээр буюу 59.5 хувиар, хулгайлах гэмт хэрэг 26 нэгжээр буюу 70.3 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 9 нэгжээр буюу 37.5 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 4 нэгжээр буюу 8 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 6 нэгжээр, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 7 нэгжээр буурсан байна

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих