9f015e_meng_wanzhou_x974

“Хуавэй”-гийн залгамжлагч Apple-ийн фэн болох нь илэрчээ

Хятадын харилцаа холбооны технологийн “Хуавэй” компанийн санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгч Мэн Ванжоуг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд Канадын Ванкувер хотод ирэхэд нь баривчилсан билээ.

Түүнийг Иранд тавьсан эдийн засгийн хоригийг зөрчиж, санхүүгийн луйвар хийсэн шалтгаанаар АНУ-ын эрх баригчдын захиалгаар баривчилж, одоог хүртэл Ванкувер дахь гэрт нь хорьж байгаа.

Мэн Ванжоу нь “Хуавэй” компанийн үүсгэн байгуулагчийн охин юм. Тэгвэл өчигдөр түүнийг өөрийн өрсөлдөгч “Apple” компанийн хэрэглэгч болохыг илчилсэн мэдээллийг “Блүүмбэрг” олж дамжуулжээ.

Канадын шүүхээс Мэн Ванжоуг баривчлах үед хурааж авсан электрон төхөөрөмжүүдийн мэдээллийг хуулбарлаж өгөх хүсэлтийг прокурорт гаргасан байна.

Шүүхийн бичигт дурдсан төхөөрөмжүүдийн жагсаалтыг харвал Мэн Ванжоу нь тухайн үед “iPhone 7 Plus, iPad Pro, MacBook Air” авч явж байжээ.

Хуавэйн ганцхан бүтээгдэхүүн авч явсан нь “Huawei Mate 20 RS Porsche Edition” ухаалаг гар утас байсан байна.

Гар утас, таблет, зөөврийн компьютер үйлдвэрлэдэг компанийн захирал яагаад өрсөлдөгчийнхөө бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байсан нь сонирхол татаж байгаа юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих