hulsnii-baavgai

Хулсны баавгайг төрөлх нутагт нь буцаахаар болжээ

Вашингтон ДС хотын хүрээлэнгийн Бей Бей нэртэй хулсны баавгайг Хятад улсад хүргэхээр болоод байна. Энэ өхөөрдөм пандаг Хятад улс уруу хувийн онгоцоор тээвэрлэх юм.

Вашингтон ДС хотын Смитсониан Үндэсний Амьтны хүрээлэнд 4 жил амьдарсан аварга хулсны баавгайг энэ долоо хоногт Хятад улс уруу хүргэх юм. Смитсониан хүрээлэнд зочлогчдын хамгийн хайртай амьтдын нэг болох Бей Бей пандаг Бионг 777F гэх хувийн онгоцоор тээвэрлэх юм. Энэ хулсны баавгай Вашингтон ДС хотын амьтны хүрээлэнд мэндэлсэн хэдий ч Хятад, Америкийн талуудын хэлэлцээрийн дагуу төрөлх нутаг руу нь буцах ёстой юм.

~Хулсны баавгайг төрөлх нутагт нь буцаахаар болжээ~

Тодруулбал, Бээжин гадны орны амьтны хүрээлэнд мэндэлсэн хулсны баавгайн бамбаруушийг 4 нас хүрэх үед Хятад улс уруу илгээхийг шаарддаг байна. Амьтны хүрээлэнгийн зүгээс Бей Бей пандаг үдэх ёслолын арга хэмжээ даваа гарагт зохион явуулах юм. Энэ өхөөрдөм пандагийн шүтэн бишрэгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Смитсониан амьтны хүрээлэнд зочилж, үдэх ёслолыг мөн хийсэн байна. Бей Бей пандаг Америкаас Хятад хүргэх нислэг 16 цаг үргэлжлэх төдийгүй энэ урт хугацааны нислэгийн үеэр хулсны баавгайд ямар дуу сонсгохыг түүний шүтэн бишрэгчдээс асуужээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих