herlen-gol

Хэрлэн голын усны түвшин 196 см түвшинд хүрч, үерлэжээ

2019 оны наймдугаар сарын 26-ны байдлаар Хэрлэн голын усны түвшин 196 см буюу олон жилийн дундаж түвшинг 62 см-ээр, үерийн түвшинг 18 см-ээр давж үерлэжээ. Цаг уурын хэмжилтийн цэгт усны гүн 2.96 метрт хүрсэн байна.

Халх голын усны түвшин 258 см буюу олон жилийн дундаж түвшинг 44 см-ээр даван үерийн түвшинд дөхөж ирээд байна. Иймд тус голуудын сав дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих