crypto-china

ХЯТАД: Криптовалютад хөрөнгө оруулах хүсэлтэй иргэд нэмэгджээ

Хятад улсад явуулсан судалгаанд оролцогчдын 40 хувь нь ирээдүйд криптовалютад хөрөнгө оруулалт хийхэд бэлэн хэмээн хариулжээ. Энэхүү судалгаанд нийт 4200 хүн оролцсон байна.

Криптовалюттай холбоо бүхий тус судалгаанд хамрагдсан хүмүүсийн тал нь криптовалют болон дижитал мөнгө, Биткойн зэргийн талаар дуулж сонс ч байсан гэдгээ хэлсэн байна. Тэгвэл нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 63 хувь нь криптовалютыг төлбөрийн хэрэгсэл болгох хэрэгцээ шаардлага байхгүй гэсэн санааг илэрхийлжээ.

Мөн 22 хувь нь л блокчейнд суурилсан токенуудын талаар тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. БНХАУ-ын засгийн газар нь тун саяхан криптовалютуудын чансааг гаргасан бөгөөд Биткойн 18 дугаарт, EOS 1 дүгээр байранд эрэмбэлэгджээ.

Чансааны 2 дугаарт дэлхийд арилжаа гүйлгээнийхээ хэмжээгээр 3 дугаарт бичигддэг Этериүм /Ethereum/ жагссан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих