snugg-ipad-mini-keyboard-case

Шинэ төрлийн “iPad” тун удахгүй…

“Apple” компани илүү том дэлгэцтэй, шинэ загварын “iPad”-аа танилцууллаа. “Keyboard”-той холбоод компьютер болгох боломжтой.

“iPad Air” нь 10.5 инчийн дэлгэцтэй, илүү хурдан “A12” процессортойн дээр хэдэн жилийн өмнө “Apple”-ийн танилцуулж байсан “iPad Pro”-ийг санагдуулам загвартай болжээ. Дэлгэцийн хэмжээ 9.7 инчээс томорч, 10.5 инч болсон байна. Шинэ загварын “iPad” нь “Apple”-ийн “Smart Keyboard”-ийг дэмжих бөгөөд “Apple Pencil”-ийг ч мөн ашиглах боломжтой.

Үүнээс гадна тус компани 2015 оноос хойш анх удаа “iPad Mini”-ийнхээ шинэчлэлийг танилцууллаа. Дэлгэцийн хэмжээг нь 7.9 инчид хэвээр хадгалсан “iPad Mini”-ийн шинэ загварын үнэ 399 ам.доллароос эхлэх бол “iPad Air”-ийг 499 ам.доллароор зах зээлд борлуулах юм байна. Эдгээр шинэ загварууд нь онлайн захиалгаа хэдийн авч эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногоос дэлгүүрүүдээр борлуулна гэж тус компани мэдээлжээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих