shine-irgen

Энэ жил 42822 сурагч иргэний үнэмлэх гардан авна

Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол” -ын ажиллагаа “Бүгд найрамдах улс тунхагласан өдөр” буюу 2019 оны 11 дүгээр сарын 26-ны 10:00 цагт Төрийн ордонд болно.

Энэ жил улсын хэмжээнд 42822 арван зургаан настан иргэний үнэмлэхээ авч байгаа бөгөөд нийслэлийн 800 сурагчид Төрийн ордны Их танхимд Засгийн газрын тэргүүн, салбар салбарын төлөөлөл олны танил эрхмүүдээс үнэмлэхээ гардаж авах юм.

Хүндэт зочдоор Төрийн шагналт Ардын багш, ШУ-ны доктор профессор Ш.Чоймоо, MNB телевизийн ерөнхий захирал Л.Нинжжамц, СТА, Фантастик Продакшны жүжигчин Ж.Алтаншагай, М.Баярбат, Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, залуу жүжигчин Б.Сансармаа, нэвтрүүлэгч Д.Одзаяа, Үндэсний статистикийн хорооны дарга А. Ариунзаяа нар оролцоно.

~Энэ жил 42822 сурагч иргэний үнэмлэх гардан авна~

“Андуудаа хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус ёслол 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд зохион байгуулагдаж байна. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 20-оос 12 дугаар сарын 10-ны хооронд Нийслэлийн ЕБСургуулийн Залуучуудын Зөвлөл өөрсдийн сургуулиуд дээр зохион байгуулна. Одоогийн байдлаар Монгени Цогцолбор сургууль, 44-р сургууль, 79 дгээр сургууль, 105 дугаар сургууль, Монгол Тэмүүлэл сургууль, 60 дугаар сургууль, 65 дугаар сургууль, Хобби сургууль, Үй цай сургууль, Наран сургууль, 97 дугаар сургууль, Ирээдүй цогцолбор 2 дугаар ахлах сургууль, 13 дугаар сургууль гэх мэт сургуулиуд амжилттай зохион байгуулаад байна.

Монгол Улсын Иргэний Андгай Өргөх ёслол нь 16 настнуудын хувьд улс эх орон, эцэг эх, гэр бүл, найз нөхдийнхөө өмнө хариуцлага даах чадвартай, бүтээлч иргэн байхаа ухамсарлаж, эх орон түүх соёлоороо омогших, бие хүн болж төлөвшихөд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн Газар, Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хамтран зохион байгуулагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн боловсролын газар, 21 аймгийн ЗДТГ, 21 аймгийн Залуучуудын холбоо, аймгийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, 9 дүүргийн Залуучуудын холбоо, Монголын сурагчдын холбоо, ЕБС, МСҮТ-ийн Захиргаа, Залуучуудын зөвлөл ажиллаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих