mongol-jujgiin-sar-2019

Энэ сар УДЭТ-ын хувьд “Монгол жүжгийн өдрүүд”

УДЭТ-ын уран бүтээлчид энэ арваннэгдүгээр сарыг “Монгол жүжгийн өдрүүд” болгон зарлажээ.

Ийнхүү “Бүсгүйн зурвас”, “Надтай үлдээч”, “Хайрын виз”, “Би эндээс явахгүй”, “Тамгагүй төр” гэсэн таван жүжгийг энэ сарын 1-24-ны хооронд тоглож байна. Тодруулбал, Л.Өлзийтөгсийн зохиол, Монгол Улсын төрийн соёрхолт, УЛЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын бүтээл “Бүсгүйн зурвас” нийгмийн уянгын драмын жүжиг энэ сарын 1-3-нд тоглогдсон.

Харин “Надтай үлдээч” уянгын драмын жүжгийг 8,9-нд , Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны зохиол “Хайрын виз” жүжгийг 13, 14-нд тоглох юм байна.

Мөн хүн чанарын дээд, хүлээлтийн сайхныг мэдрүүлсээр үзэгчдийн талархал, халуун алга ташилт дунд өрнөдөг “Би эндээс явахгүй” уянгын жүжиг 16, 17-нд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжиг 22-24-нд тоглогдохоор болжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих