oron-suutsnii-zeel

2019 онд орон сууцны зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ

2019 оноос эхлэн барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хэд хэдэн шинэчлэл хийгдэхээр хүлээгдэж байна. Тухайлбал, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл хүсэхдээ шууд цахим хэлбэрээр ханддаг болох системийг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар Барилгын үндэсний ассоциаци мэдээллээ.

Ингэснээр барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Төрийн байгууллагад хандалгүйгээр ачаалал, дарааллаас үл хамааран тусгай зөвшөөрөл хүсэх боломжтой болж байгаа юм. 2018 оноос туршиж эхэлсэн цахим системд халдлага гарсан боловч үүнийг бүрэн зассан гэж Барилгын үндэсний ассоциаци мэдээллээ.

~2019 онд орон сууцны зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ~

Үүнээс гадна 2019 оноос эхлэн Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн журамд орсон өөрчлөлтөөр санхүүжилт нэмэгдэх боломжтой гэж Монголбанк үзэж байна. Тухайлбал, Монголбанк арилжааны банкнуудаар дамжуулан олгож байгаа зээлийн хүүг нэг хувь болгон бууруулснаар банкнууд өөрийн эх үүсвэрээс гаргах санхүүжилтээ нэмэгдүүлэх боломжтой болох юм байна.

Мөн шаардлага хангасан амины орон сууцанд 60 хүртэлх сая төгрөгийн зээл олгохоор болж байгаа нь энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийг дэмжих хүлээлт үүсгээд байна. Эдгээр шинэ журам, бодлогууд барилгын салбарт ажиллаж буй 10 мянга гаруй хүнийг дэмжиж, салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх боломжтой гэж барилгын салбарынхан үзэж байна.

Барилгын үндэсний ассоциаци

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих