1000x-1

“Boeing” хөрөнгө оруулалтаа татахаар төлөвлөж байна

“Boeing” компани 1.5 тэрбум ам.долларын нэмэлт зээл татахаар болсон байна. “737 MAX” хөлгийн борлуулалт түр зогссонтой холбогдуулан тус компани ийнхүү санхүүгийн эрсдэлээс сэргийлж байна гэж шинжээчид дүгнэжээ.

Зээлийг “Citibank”, “JPMorgan Chase”, “Merrill Lynch”, “Pierce”, “Fenner & Smith” зэрэг банк хариуцан ажиллаж байна. Зээлийн гэрээ энэ оны аравдугаар сарын 30-нд дуусгавар болно. “Boeing”-ийн зүгээс гэрээг нэг жилээр сунгах бололцоотой. Түүнчлэн тус компани “737 MAX”-ийн доголдол зөвхөн нэмэлт индикатортай онгоцонд үүссэн болохыг мэдэгдлээ.

Харин Этиопын нислэгээр амиа алдсан зарим зорчигчдын ар гэрийнхэн “Boeing” компанийг аюулгүй байдлаас илүү ашгийг тэргүүнд тавьж, шаардлага хангаагүй нисэх онгоцыг зах зээлд шахсан хэмээн шүүхэд гомдол гаргаад байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих