microsoft-reuters

“Microsoft” Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани хэвээр

“Microsoft” корпорацын нэгдүгээр  улирлын тайлан гарсан байна.  Дэлхийн технологийн хөгжилд Хятадын үзүүлж буй бодлогын хүрээнд хэд хэдэн томоохон компаны эдийн засаг уналтад ороод байгаа юм. Тайлангаас тус компаний үзүүлэлт унаагүй байгааг эдийн засагчид хэллээ.

Ингэснээр “Nasdaq”-ийн биржийн пүрэв гарагийн арилжаагаар хувьцааны ханш нь өсөж, “Microsoft”  “Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани” гэсэн байр сууриа хадгалж үлдэж чаджээ. Хувьцааны ханшаар илэрхийлэгдсэн зах зээлийн үнэлгээ нь 996 тэрбум ам.доллар хүрээд байна.

Энэхүү “Дэлхийн хамгийн үнэ цэнтэй” компани” цолыг эзэмшиж байсан “Apple” компанийн хувьцааны ханшаар илэрхийлсэн зах зээлийн үнэлгээ нь 976 тэрбум ам.доллар болсон юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих