3D-camer-chip-Sony-01

SONY компани дэлхийн “камерын чип”-ийн зах зээлд ноёрхох зорилготой

Камерын чип үйлдвэрлэгч “Sony”компани 3D мэдрэгчтэй камерын чипийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр болжээ. Учир нь 3D камерын чип нь гар утас үйлдвэрлэгч “Apple” зэрэг томоохон компаниудын сонирхлыг татаж хэрэглэгчдийн эрэлтийг бий болгоно хэмээн онцолсон байна.

2019 оноос эхлэн “Sony”-ийн 3D камерын чипийг ухаалаг гар утас үйлдвэрлэгчдэд борлуулж эхэлнэ. “Sony” компани борлуулалт үйлдвэрлэлийн зорилтот түвшин тавиагүй хэдий ч энэ бизнес ихээхэн ашигтай байж ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн орлогод жин дарах болно гэдгийг тус компанийн удирдах албаныхан мэдэгдсэн юм.

Ухаалаг гар утасны зах зээлийн эрэлт саарч байгаа энэ үед шинэ 3D камерын төхөөрөмж гарч ирснээр зах зээлийн эрэлт дахин бий болно гэдгийг шинжээчид онцолж байна.

“Sony” компани “Apple”, “Alphabet” болон “Samsung Electronics” зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллаж дэлхийн камерын чипийн зах зээлийн тал гаруй хувийг дангаар эзэлж байгаа юм.

Цаашид 3D камерын чипээ нийлүүлэх асуудлаар “Huawei” компанитай хэлцэл хийж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих