Жинхэнэ эр хүнд байх эрхэм чанараас…

1.Жинхэнэ эр хүн хүчтэй байдаг

Жинхэнэ эр хүн жижигхэн асуудалд шантарч усан нүдэллэж гомдоллодоггүй.Жинхэнэ эр хүн шийдвэр гаргах чадвартай байж, үр дүнд нь зохицож амьдардаг. Мөн өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн нь байж хариуцлага хүлээхээс айдаггүй. Тэд хатуу чанга байдаг. Тиймээс ч амьдралд нь ямар нэг бүтэхгүй зүйл тохиолдвол түүндээ түүртэж, гутарч  шаналалгүй, орхиод өөр шинэ зүйлийг эхлүүлэх зориг тэнхээтэй байдаг.

 

  1. Жинхэнэ эр хүн анхааралтай байдаг

Жинхэнэ эр хүн чухал болон чухал биш зүйлсээ ялгаж салгах чадвартай байдаг. Тиймээс өөрт нь ямар ч ашиг авчрахгүй тэнэглэлд хамаг цагаа үрэх хүн биш. Гэвч өөрийнхөө сонирхолтой зүйлд, зохистой цаг гаргах нь зүйн хэрэг гэдгийг бүү март. Жинхэнэ эр хүн гэр бүлийнхээ ноён нуруу нь байж чадахуйц санхүүгийн эх үүсвэр, овсгоо самбаатай байдаг. Тэдний хувьд секс үргэлж хоёрдугаарт тавигддаг.

 

  1. Жинхэнэ эр хүн гэр бүлийн үнэ цэнийг мэддэг

Жинхэнэ эр хүн хүүхдүүддээ сайн эцэг нь байхыг хичээдэг. Хүүхдээ буруу юм хийсэн тохиолдолд эцгийн ёсоор сурган хүмүүжүүлж, сайн үлгэр дууриал нь болж чаддаг. Тэд хэзээ ч хүүхэддээ муу муухайгаа харуулахыг хүсдэггүй. Учир нь тэд хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьж явдаг. Мөн эмэгтэйчүүдээс ялгаатай нь жинхэнэ эр хүн хүүхдийнхээ жижиг алдааг тоолгүй өнгөрөөдөг. Тэдний хувьд хүүхэд нь ирээдүйд зөв хүн болж төлөвших эсэх нь  л хамаатай. Энэ нь уужуу сэтгэл, алсын хараатай нь холбоотой юм.

 

  1. Жинхэнэ эр хүн хов жив хөөцөлддөггүй

Хэрэв хэн нэг залуу таны найз бүсгүйтэй танилцчихаад илүүдэл жингийнх нь, эсвэл өмссөн гутал нь зохиогүй байсан талаар ярьж байвал тэр жинхэнэ эр хүн биш.Тэр зөвхөн анхаарах ёстой зүйлдээ л төвлөрдөг байх хэрэгтэй. Ярих ёстой хэмжээнээсээ хэтрүүлж ярьдаггүй, мөн өөрийгөө хэт дөвийлгөн магтдаггүй байвал тэр өөрийнхөө үнэ цэнийг мэддэг жинхэнэ эр хүний шинж. Гэвч энэ нь бүрэг ичимхий, дуугай байх явдал биш юм.

 

  1. Жинхэнэ эр хүн амласандаа хүрдэг

Тэр хэлэх үгээ боддог. Биелүүлж чадахгүй амлалтаа хэзээ ч өгдөггүй. Тиймээс ч тэд бидэнд анхнаасаа итгэл төрүүлж, найдвартай санагддаг. Жинхэнэ эр хүний хажууд байхад амар амгалан, тайван болж, айдас түгшүүрээс ангижирдаг. Турьхан бүсгүйчүүд бид ямар нэг бамбайн дор, хүчирхэг хамгаалалтанд орсон мэт сайхан сэтгэгдэл төрдөг.

 

  1. Жинхэнэ эр хүн бусаддаа үлгэр жишээ байдаг

Жинхэнэ эр хүн бусдыг болон өөрийгөө үргэлж хүндэлдэг. Харин өөрийг нь үл хүндэтгэсэн нөхцөлд хариу үйлдлийг тохирсон хэмжээгээр нь үзүүлж чаддаг. Жинхэнэ эр хүн өөрийгөө доош нь хийх зүйлийг хэлдэггүй, хийдэггүй.Сул дорой чанар эр хүний үнэлэмжийг бууруулдаг. Гэвч эр хүн эмэгтэй хүний, ялангуяа хайрласан эмэгтэй хүнийхээ өмнө буулт хийж чаддаг байх ёстой. Уучлалт гуйх нь тэдний хувьд гутамшигт явдал биш юм шүү..

 

  1. Жинхэнэ эр хүн амьдралаа өөрөө бүтээдэг

Жинхэнэ эр хүн өөрийнхөө амьдралыг бүтээхдээ эцэг эхийнхээ, эсвэл эхнэр, найз нөхдийн  гарыг хардаггүй. Түүнд аавын мөнгө “амтгүй” байдаг. Хувь заяагаа бий болгох замаа тэр гадагшаа хэлдэггүй ч оюун санаандаа эртнээс бий болгосон байдаг.Салхи дагаж хийсэлгүйгээр аль болох тэмцэхийг хичээдэг. Тэр цагт өөрсөддөө ч сэтгэл хангалуун болж, хүч чадлыг мэдрэн өөртөө илүү ихээр итгэлтэй болдог.

 

  1. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүн шиг харагддаггүй

Хүнийг гаднаас нь дүгнэж болдоггүй хэмээдэг ч жинхэнэ эр хүн эмэгтэйлэг харагддаггүй. Харагдах ёсгүй. Угаас жинхэнэ эрчүүд тийм стилийг сонгодоггүй. Гэвч тэд өөрийнхөө гоо сайханд зохих хэмжээгээр анхаарч, ариун цэврийг сахидаг. Тэдний ихэнхи нь эмэгтэй хүнээр халамжлуулах дуртай байдаг ба бидний гар хүрсэн зүйлсийг хэрэглэхдээ итгэлтэй байдаг.

 

  1. Жинхэнэ эр хүн хэнтэй ч харьцахдаа энгүүн байдаг

Тэдэнд өөрийгөө дөвийлгөх, бусдын хор шарыг малтах, үг хаях шаардлага байдаггүй. Хэлэх гэсэн үгээ энгийнээр, товч бөгөөд тодорхой шулуухан илэрхийлж чаддаг. Нэг зүйлээ олон дахин ярьдаггүй, хэт тойруулах, дэвэргэх, давслах, сүржигнэх, үглэх, чалчих  шинжүүд тэдний амнаас унадаггүй.

 

  1. Жинхэнэ эр хүн зорьсондоо хүрдэг

Эрх мэдэлд дуртай жинхэнэ эр хүн зорьсон үйлдээ хүрэхийг тулд өөрийгөө дайчилдаг. Түүндээ ч хүрдэг.Тэд зусар хүмүүсийн ятгалганд автдаггүй, муу зуршилд уруу татагддаггүй. Өөрөөр хэлвэл сэтгэлзүйн дархлаатай ба алсын хараатай. Найз нөхдөө ч зөв сонгож чаддаг. Өөрт ашиггүй зүйлээс татгалзах ёстойгоо мэддэг учраас тэр. Мөн тэд хайртай хүмүүсийнхээ төлөө мөнгө гаргахаас хэзээ ч төвөгшөөдөггүй. Гачигдаж дутагдаж байлаа ч түүнийгээ олонд зарладаггүй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих