БИЧЛЭГ: “Wonder woman” 2 киноны трейлэр цацагдлаа

DC Comics-ийн “Wonder woman” киноны хоёрдугаар анги болох найруулагч Тетти Жеккинсийн бүтээл, жүжигчин Галь Гадот гол дүрийг нь бүтээсэн “Wonder woman – 1984” 2020 оны зургаадугаар сарын 5-нд нээлтээ хийхээр болсон. Тэгвэл шинэ ангийн трейлэр өнөөдөр нийтэд цацагдлаа. Уг ангид 1980 оны Хүйтэн дайны үед Диана “Cheetah” хочит Барбара Энн Минерватай тэмцэлдэх аж.

Сонирхуулахад, эхний ангид буюу 1920 онд Дэлхийн I дайны үед Германчуудын бүтээсэн химийн тэсрэх бөмбөгийг устгахаар амиа золиосолдог Дианагийн хайртай залуу Стив Тревор энэ ангид дахин гарах юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих