asa-awarga-torson-odor

Аса аваргын 39 насны төрсөн өдөр тохиож байна

ашорюү Д.Дагвадоржийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашорюү Д.Дагвадоржийн төрсөн өдөр өнөөдөр /2019-09-27/ тохиож байна.

1980 оны энэ өдөр Улаанбаатар хотод төрсөн тэрбээр ёкозүна болсон анхны Монгол хүн юм. Уг цолоо 2003 оны нэгдүгээр сард авч, нийтдээ 25 удаа макүүчид түрүүлсэн юм. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон.

2004-2007 он хүртэл сүмогийн цорын ганц ёкозүна байсан бөгөөд ийм цолтой бөхөд тавигдах шаардлагыг хангадаггүй хэмээн мэдээллийн хэрэгсэл, Японы сүмо бөхийн холбоогоор олон удаа шүүмжлэгдэж байлаа. Түүний зодог тайлах ёслол 2010 оны аравдугаар сарын 3-нд болсон юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих