tsagdaagiin-olymp-01

БНХАУ: Цагдаагийн олимпоос жүдочид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй “Цагдаагийн олимп”-д Монголын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид амжилттай оролцож байна.

Тухайлбал, өчигдөр /2019-08-12/ жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-н жинд гавьяат тамирчин, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэйчүүдийн 66 кг-н жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүл, ахлах ахлагч С.Батгал нар зодоглож, алтан медаль хүртсэн байна. Мөн эрэгтэйчүүдийн 95 кг-н жинд өрсөлдсөн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын аж ахуйн офицер, цагдаагийн дэслэгч М.Гантогтох мөнгөн медаль хүртлээ.

“Цагдаагийн олимп” өнөөдөр жиү жицүгийн төрлөөр үргэлжилж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих