Boston Celtics

Бостон Сэлтиксийн холбогч Кайри Өрвинг багийн цугларалтад оролцоно

~Бостон Сэлтиксийн холбогч Кайри Өрвинг багийн цугларалтад оролцоно~

Бостон Сэлтиксийн холбогч Кайри Өрвинг “урт, үнэхээр урт хоёр сар байлаа” хэмээжээ.

Тэрбээр өнгөрөгч Пүрэв гаригт нэгийн эсрэг нэг чадвар суулгах бэлтгэлд оролцсоноос болон өөрийнх нь хэлснээс харахад Бостон Сэлтикс багийн бэлтгэлийн цугларалтад тэрбээр бэлэн байх ажээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард тэрбээр улирлаа дуусгасан. Тодруулбал хэдэн жилийн өмнө шигшээ цувралын үеэр өвдгөндөө авч байсан гэмтлээс улбаалан хийлгэсэн мэс ажилбарын үлдэц буюу бэхэлгээний шураг боолт нь түүний өвдөг орчмыг үрэвсүүлж байсан юм. Улмаар үүнийгээ авахуулах ёстой болоод байсан.

Тэрбээр ирэх улирлын талаар “Эргээд багаа манлайлна гэхээр сэтгэл маш догдлохоос өөр зүйл бодогдохгүй байна. Одоохондоо бүх зүйл эхлээгүй байгаа болохоор бүгд адилхан 00 цэг дээр зогсож байгаа. Тиймээс хамгийн гол нь хоорондоо ойлголцох л маш чухал” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Мөн тэрбээр үндсэндээ Гордон Хэйвардтай тоглож сураагүй байгаагаа онцолсон юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих