Булган аймагт газар хөдөллөө

Булган аймагт газар хөдөлжээ!

~Булган аймагт газар хөдөллөө~

Булган аймгийн Тэшиг сумын төвөөс баруун хойд зүгт 41 км-т 3,7 магнитудын газар хөдлөлт болсон гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Булган аймаг дахь “Булган” салбарын инженер Б.Цогтоо ярилаа

Тус сумын Далан багийн нутаг Судрын хаяа гэдэг газар өнөө өглөө 06.09 цагийн орчим газар хөдөлсөн байна.

-Газар хөдлөлтийг зарим иргэд мэдэрсэн бөгөөд байшин нь ялимгүй чичирхийлсэн гэсэн. Ямар нэгэн хохирол гэмтэл учраагүй гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Эрдэнэдалай хэллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих