hosuud-margaan

Маргаан бүр хосуудын харилцааг бөхөөдөг…

Хосууд хуримаа хийгээд албан ёсны эхнэр, нөхөр болчихвол амьдрал сайхан болчихно гэж эндүүрдэг. Гэтэл хуримаа хийсний маргаашаас л асуудлууд ар араасаа үүсч, гэрлэлт гэдэг ямар их хариуцлага болохыг эхнээсээ мэдэрч эхэлдэг. Өмнө нь анзаарч тооцоолж байгаагүй эхнэр/нөхрийн зан харилцаа, гэр бүлийн санхүүгийн зохицуулалт, хадмуудаас эхлээд асуудлууд ар нуруун дээр ээлж дараалан буух нь бий.

Энэ миний мөрөөдлийн амьдрал биш хэмээн хувь тавилантайгаа эвлэрч чадахгүй өдөр бүр гэр бүлийн маргааныг эхлүүлсээр байх уу? Маргаан бүр та хоёрын харилцааг улам л холдуулж, галыг нь бага багаар бөхөөх аюултай. Тиймээс нэгэнт зохиосон, түүнгүйгээр амьдарч чадахгүй гэж шийдсэн амьдралаа цааш ухаалгаар авч явахыг хүсч байгаа бол аль болох маргаанаас зайлсхий. Харин яаж гэдгийг нь бид зөвлөе.

ТЭР ЯАГААД “ИЙМ” ЮМ БЭ ГЭДГИЙГ ОЙЛГОХЫГ ХИЧЭЭ
Түүний бага насных нь тухай, эцэг эхийнх нь гэр бүлд байдал ямар байгаа тухай асууж бай. Чиний сэтгэлийг юу зовоож байна вэ гэж асуу. Магадгүй, хань чинь дотроо онгойтол ярилцах хүсэлтэй ч нэг л эхэлж чадахгүй, эсвэл боломжийн мөчийг хүлээгээд байгаа ч юм билүү?

ӨӨРИЙГӨӨ БАРЬЖ СУР
Та хоёрын хооронд ярвигтай зөрчилдөөн үүсээд аль аль нь өөрийнхөө сонирхлыг хамгаалах хүсэлтэй байгаа тохиолдолд наанадаж л маргаан, цаашлаад хэрүүл тэмцэл болох нь дамжиггүй. Уурлахаа түр азнаад байдлыг хоёр талаас нь харах гээд үз. Үгээ маш сайн бодож ярь. Зөвхөн өөрийгөө л илэрхийлж ярь, түүний өмнөөс бодож “чи ингэж хэлэх гээд байгаа юм байна, ойлголоо чамайг” гэх мэтийн зүйл байж болохгүй. Үгийг нь таслалгүй сонс. Та хоёрын зорилго бол хэн нь илүү мундагаа харуулах биш, хэн нь дийлэхээ үзэх биш, харин зөвшилцөлд хүрэх гэдгээ бүү март.

ТОХИРОЛЦ!
Хань чинь ямар нэг зүйлийг танд уучилж чадахгүй байгаа, эсвэл та өөрөө хань руугаа үргэлж буруутгасан харц шидсээр байна уу? Гэрийн ажлаа хэрхэн амжуулах тал дээр үргэлж маргаж муудаж байна уу? Тэгвэл одоо суугаад архаг маргаануудаа нэгмөсөн шийдээд тохиролцоод ав.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих