oi-sanamj-saijruulah-arga

Мартах тань ихсээд байн уу, наашаа суу…

~Мартах тань ихсээд байн уу, наашаа суу…~

 ХЭЛ СУРАХ

Хэл сурах зөвхөн гадаад оронд зорчих, эсвэл ажил хэрэгт хэрэгтэй зүйл ч бас биш. Олон хэлээр ярьдаг байх нь тархины байнгын дасгал хийж байгаатай ижил. Эргэлзээтэй асуудлыг богино хугацаанд шийдэх, өөртөө зорилго тавих, төлөвлөгөө гаргахад хэл сурах авьяас тань хэрэг болдог. Шинэ хэл сурах амаргүй ч утсандаа үнэгүй апп суулгаснаар байнга хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломж байгааг бүү мартаарай.

УНШИХ

Хэрвээ та энэ нийтлэлийг уншиж байгаа бол мөн л тархины дасгал хийж байгаа хэрэг. Аливаа зүйлийг амандаа унших нь тархинд сайнаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд 2013 онд тогтоочихсон юм шүү.

ТОГТМОЛ ДАСГАЛ ХИЙХ

Мэдээж тогтмол дасгал хийхэд бидэнд сайн гэдгийг хүн бүр ойлгодог ч яагаад бидний тархинд сайнаар нөлөөлдөг тухай огт бодож байгаагүй биз. Дасгал хийснээр таны санах ой онцгой сайжрах болно. 2009 онд Дартмоут коллежийн судлаачид хийсэн судалгаагаар байнга дасгал хийснээр өмнөхтэйгээ харьцуулахад санах ой сэргэж байгааг нотолсон байдаг.

ЯМАР НЭГ ХӨГЖМӨӨР ТОГЛОХ ЧАДВАР

Дуу хөгжимтэй холбоотой хүмүүст дуулгах таатай мэдээ бий. Та ямар нэгэн байдлаар дуу хөгжимтэй холбогдсон, дуулах эсвэл хөгжим тоглох авьяастай бол аливааг танин мэдэх чадвар бий гэсэн үг. Хоёр жилийн өмнө хүүхдүүд дээр хийсэн нэгэн судалгаанд хөгжим тоглодог “бацаанууд” огт тоглодоггүйгээсээ хэлний хөгжил болон бусад бүхий л хөгжлийн хурдаар илүүрхэж байгааг эрдэмтэд анзаарсан юм. Тиймээс хүүхдүүдээ хөгжмийн ямар нэг чадвар заавал эзэмшихийг тэд зөвөлдөг байна.

ВИДЕО ТОГЛООМ ТОГЛОХ

Видео тоглоом хэтрүүлвэл донтох аюултай. Гэхдээ энэ тоглоом бүх зүйлд тэр тусмаа тархинд муугаар нөлөөлдөггүй. 2012 онд хийсэн судалгаагаар видео тоглоом тоглох нь санах ойг хөгжүүлэхэд нэмэр болдог аж. Өдөрт 30 минут видео тоглоом тоглодог бол аливаа зүйлийг төлөвлөх чадвартай гэнэ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих