holroh

Удаан хугацаанд хөлстэй явах нь АСУУДАЛ үүсгэнэ

Хүний биед маш олон хөлсний булчирхай байдаг. Хөлөрснөөр биеэс муу зүйлсийг гадагшлуулдаг ч байнгын хөлстэй явах нь нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тодрулбал хөлсөөр биеийн бохирдол гадагшилдаг төдийгүй E.coli, Staphylococcus aureus зэрэг нянгаас сэргийлдэг. Спа салонууд саун болон уурын өрөөтэй байдаг нь учир шалтгаантай л юм байна.

~Удаан цагаар хөлстэй явах нь арьсанд асуудал үүсгэдэг~

Нүүр болон арьсны нүх сүвэнд орсон бохирдол, хир буртаг бүгд хөлсөнд шингэсэн байдаг ба удаан хугацаагаар арьсан дээр байх нь маш муу бөгөөд нүүр болон биеийн арьсан дээр юм гарах, тууралт өгөх, харшил зэргийн гол хүчин зүйл болж өгдөг. Та гэхдээ эдгээрийг мэддэг6

Нүүрээ сайн угаа, цэвэрлэ. Хөлөрсөн даруйдаа шууд хөлсөө угаах хэрэгтэй. Эхний алхам нэлээд энгийн. Та хөлрөх магадлалтай үедээ ( дасгал хөдөлгөөн хийх өдрөө) нүүрээ аль болох бага будаарай. Ингэснээр таны арьсны нүх сүв бага бөглөрнө гэсэн үг. Хэрвээ та дасгал хийж байгаа бол заавал нүүрний жижиг алчуур гартаа ойр байлга, мөн заавал өмнө нь нүүрний будгаа сайтар цэвэрлээд цэвэрхэн арьстай хөлрөхдөө бэлд. Хөлрөх асуудлаас үүдэх элдэв үнэрийг сайтар угаалга цэвэрлэгээгээр шийдээрэй.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих