Said-Baatarbileg

Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-ын Олон улсын соёлын солилцооны төвд зочиллоо

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-ын Бээжин хотноо хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Хятадын олон улсын соёлын солилцооны төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

~Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-ын Олон улсын соёлын солилцооны төвд зочиллоо~

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын үндэсний их театрын концертын танхимд тоглогдох Монгол-Хятадын хамтарсан “Алтан ерөөл” урлагийн тоглолтыг зохион байгуулахад хамтран ажилласан Хятадын соёлын холбооны тэргүүн, Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Зуо Жун И-д талархал илэрхийлээд байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих