tesreh-bombog-istonia

Төөрсөн тэсрэх бөмбөг Эстони улсад унажээ

~Төөрсөн тэсрэх бөмбөг Эстони улсад унажээ ~

Эстонид үүрэг гүйцэтгэж буй НАТО-гийн цэргийн хүчинд багтсан Испанийн Агаарын цэргийн хүчний Eurofighter сөнөөгч онгоц “агаар-агаар” ангиллын AMRAAM пуужин андуурч хойд зүгт харавсан аж. Энэ тухай Эстоний Зэвсэгт хүчний жанжин штаб мэдээллэжээ.

Штабын өгсөн мэдээллээр бол үйл явдал орон нутгийн цагаар 15:44 (Улаанбаатарын цагаар өчигдөр 20:44)-т цэргийн сургуулилалт хийж байсан Отепя хотын ойролцоо болсон байна. Одоогоор мэргэжилтнүүд пуужингийн тусгалыг тогтоож, үр дүнг нь тодруулах ажиллаж байгаа ажээ.

Пуужингийн урт 3.7 метр, диаметр нь 18 сантиметр бөгөөд тэсрэх бодистой байсан гэнэ. Пуужин өөрийгөө устгах тохиргоотой боловч цэргийн мэргэжилтнүүд Тарту хотоос хойд зүгт 40 км-ийн зайтай газарт унасан хэмээн таамаглаж байна.

Эстоний Агаарын цэргийн хүчний командлагч Рииво Валгегийн үгээр бол пуужингийн тээж явсан 5-10 кг тэсрэх бодис сүйтгэх чадвар их биш гэнэ. Мөн НАТО-ийн цэргийн хүчин Балтийн тэнгисийн бүс нутагт энхийн зорилгоор хийж буй цэргийн сургуулилалтаар ийм явдал гарч байгаагүй гэжээ.

Америкийн “агаар-агаар” ангиллын AIM-100 AMRAAM бол дунд тусгалын пуужин юм. Тусгалын хүрээ нь хүчин чадлаасаа хамаараад 55-180 км байдаг гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих