hurelsukh

У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, ажил, цаашдын зорилтын талаар танилцуулав.

Ирэх онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх зорилгоор Татварын багц хуулийг хэрэгжүүлэх гэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн эрчим хүч, газрын тос, эрүүл хүнсний хэрэглээг дотоодоос бүрэн хангах нь Засгийн газрын гол зорилт. Энэ нь Монгол Улс туурга тусгаар байхын баталгаа, хөгжлийн үндэс гэдгийг дурдаад төрийн албан хаагчид “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-г чанартай, түргэн шуурхай хүргэж, иргэддээ тэгш үйлчилж байхыг онцгойлон анхааруулав.

Ерөнхий сайд тус аймагт ажиллах үеэрээ Эрдэнэт хотын үерийн даланг Европын сэргээн босголтын банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн 14 сая ам.доллараар иж бүрэн барихаар шийдвэрлэв. Мөн Эрдэнэт хотын 1А хорооллын инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг судлан, хамтран шийдвэрлэхийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад үүрэг болголоо.

эх сурвалж: montsame.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих