start-up-center-erdenet-hot

Орхон аймагт анхдагч, Монгол улсад 9 дэх “Старт апп” центр нээгдлээ

~Орхон аймагт анхдагч, Монгол улсад 9 дэх “Старт апп” центр нээгдлээ~

Шинжлэх ухаан технологийн парк нь гагнуурын электродын үйлдвэр, дөрвөн улирлын хүлэмж, хүнд металлын сорилтын лаборатори, бизнес хөгжлийн төв гэсэн 4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Байгуулагдсан цагаасаа өөрийн бүтцийн 3 нэгж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн 6 гарааны төслийг амжилттай бойжуулж, удирдан зохион байгуулж байна.

Мөн Бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагааг бичил, ЖДҮ нарт хүрсэн тэднийг дэмжсэн хэлбэрээр явуулахын тулд, тэдэнд шаардлагатай шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх зорилгоор, төлөвлөгөө гарган тохижилт, зохион байгуулалтын ажлыг өөрсдийн нөөц боломжоор төлөвлөн хийсэн.

Одоогийн байдлаар 700 м2 талбайтай 5-7А хороололд байрлах байранд бичил, ЖДҮ нарт зориулан Орхон аймагтаа анхны, Монгол улсад 9 дэх Coworking center буюу Старт апп центрийг байгуулан ажиллаж байна. Тус төвийн нээлтийг энэ сарын 21-нд хийх юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих