57839946_2327482857530134_1597019417911230464_n

Технологи хөгжих нь сайн ч, нөгөө талаар…

Хиймэл оюун ухааны хөгжил дэлхий ертөнцөд асар хурдтай нэвтэрч орж байна. Үүний нэгэн жишээ бол саяхан Хятад улс видеон дээрх хүний дүрсийг өөр хүнийхээр сольсон явдал. Тэгвэл Хятадын хууль тогтоох байгууллага видеон дээр хүмүүсийн нүүрийг өөр хүний нүүрээр сольж, эвлүүлэх чадвартай хиймэл оюун ухааны технологийг эрсдэлтэй гэж үзжээ. Энэ асуудлаар Хятадын Ардын их хурлын холбогдох байнгын хороо хэлэлцэж байгаа аж. Энэ технологи нь хүний өөрөө өөрийгөө төлөөлөх эрхэнд халдсан гэж үзсэн байна. Энэ маягаар бусдыг хуурч мэхэлж болзошгүй байгааг сануулсан юм.

Ийм төрлийн хиймэл оюун ухааны технологийг хориглох тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэж байгаа талаар урд хөршийн хэвлэлүүд мэдээлжээ. Хүний нүүрийг өөрчилдөг технологийг хориглохгүй бол улс орны эрх ашигт ч хохирол учруулж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Мэдээж технологи хөгжиж байгаа нь сайн хэрэг ч  үүнтэй уялдан технологийг сөргөөр ашиглагчид өөрийн ашиг сонирхлоо зүй бусаар ашиглаж болох юм. Энэ хэдий манай урд хөршид болсон явдал ч дэлхий өөрөө хүн амаа үүнээс хамгаалах хэрэгтэйг сануулсан хэрэг юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих