BezgeTppr32wovgyJTwbeH

Уян дэлгэцтэй утас шаардлага хангасангүй

Дэлхийд анхны гэгдэж байгаа Самсунг Электрониксийн нугардаг дэлгэцтэй “Galaxy Fold” ухаалаг гар утсыг дөрөвдүгээр сарын 26-нд буюу Баасан гарагт худалдаанд гаргах гэж байсан юм.

Гэвч техникийн асуудлаас үүдэлтэйгээр худалдаанд гаргах хугацааг хойшлуулж байгаагаа өчигдөр Самсунг компани зарлажээ. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын технологийн сэтгүүлчид туршилтаар хүлээж авсан шинэ загваруудын дэлгэц эвдэрч эхэлснийг мэдээлсэн юм.

Тухайн үед Самсунг компани гэмтлийг нарийвчлан судалж эхэлснээ мэдэгдэж байв. Өчигдөр гаргасан тус компанийн мэдэгдэлд “Galaxy Fold” загварыг сайжруулах хэрэгтэй болсон тухай мэдээлжээ. Мөн зах зээлд нийлүүлэх хугацааг удахгүй шинэчилж зарлана гэж амласан байна.

Эхний дүгнэлтээр “Galaxy Fold” загварын дээд, доод нугасны механик ажиллагаа, мөн гар утасны дотрох эд ангид орсон зарим бодис дэлгэцний ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэжээ.

Уян дэлгэцний технологийг түрүүлж хэрэглээнд нэвтрүүлэх гэсэн Самсунгийн хичээл зүтгэл ийнхүү саадтай тулгарч байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын “Huawei” компани мөн ийм технологитой “Mate X” загвараа танилцуулж байсан юм.

Гэхдээ үзүүлэнгийн загварыг гартаа барьж үзэх гэсэн хүмүүст татгалзсан хариу өгч, зөвхөн өөрсдийн гар дээрээс сонирхуулж байжээ. Тиймээс уян дэлгэцний технологи одоогоор шинжлэх ухааны уран зөгнөл хэвээр байгаа бололтой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих