4586826-0-image-a-11_1538055390079

“Хаяабуса 2” хөлөг Рюгу гариг руу дахин тэсэлжээ

Манай дэлхийгээс 290 сая орчим километрийн алсад байгаа Рюгу нэртэй астероидын дэргэд Японы “Хаяабуса 2” хөлөг 2018 оны зургадугаар сараас хойш ажиллаж байгаа билээ.

“Хаяабуса 2” хөлөг Рюгугийн хөрс, чулуулгийн дээжийг дэлхийд авчрахаар ажиллаж байгаа. Уг биет нарны аймаг үүсэн бий болж байх цаг үеэс хойш олон тэрбум жил хөндөгдөөгүй тул хэвлийдээ асар их нууц тээж явдаг ажээ. Тиймээс дэлхийд авчрах дээж нь нарны аймгийн үүсэл, амьдралын үүслийн талаар судлахад чухал өндөр ач холбогдолтой байгааг онцолж байгаа билээ.

“Хаяабуса 2” хөлөг энэ оны хоёрдугаар сарын 21-нд Рюгу астероидод ойртохдоо гадарга руу нь сум хэлбэртэй зэвсэг харваж, хөрсний чулуунаас нь дээж аваад байсан бол  дахиад хөрсний гүн дэх чулуулгаас нь дээж авах зорилгоор гадарга дээр нь хүчтэй тэсэлгээ хийсэн байна. Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Хаяабуса2 хөлөг их хэмжээний тэсрэх бодистой бөмбөгийг астероидын гадарга дээр буулгаж, дэлбэлжээ.

Хэрвээ астероидын хөрсний гүнээс ил гарсан чулуулгаас дээж авч чадвал “Хаяабуса 2” дэлхий рүүгээ буцахаар төлөвлөсөн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих