olon_ulsiin_valutiin_san

ОУВС-ын төлөөлөгчид сарын сүүлээр манай улсад айлчилна

~ОУВС-ын төлөөлөгчид сарын сүүлээр манай улсад айлчилна~

ОУВС-ын төлөөлөгчид энэ сарын сүүлээр манай улсад ирж ажиллана. Энэ үеэр Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг ярилцана гэж Засгийн газрын зүгээс мэдэгдээд байгаа.

Одоогийн байдлаар тус хөтөлбөрийн гуравдугаар шатны санхүүжилт манай улсад орж ирээд байгаа юм.

Одоогоор нийт 30.5 сая ам.долларын санхүүжилтийг манай улсад өгөөд байгаа аж. Энэ жил зөвхөн ОУВС-аас 135 сая ам.доллар орж ирэх бол олон улсын бусад санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудаас 700 орчим сая ам.долларын санхүүжилт манай улсад орж ирэх аж. Нийт 830-840 сая ам.доллар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа өргөтгөсөн санхүүжилтийн хүрээнд орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн захирал Б.Баярдаваа:

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Нэгт, бүтцийн шинж чанартай арга хэмжээнүүд хугацааныхаа дагуу хэрэгжээд явж байна.

Хоёрт, Банкны тухай хууль, Төв банкны тухай хууль гээд холбогдох хуулиудыг хугацаанд нь баталсан.

Гуравт, бодлогын хүрээнд тавьсан зорилтууд ажил хэрэг болж байна. Инфляц зорилтот төвшиндөө байна. Гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрсэн гээд тоон болон бодлогын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн. Тиймээс ОУВС-ын Захирлуудын зөвлөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна гэж дүгнээд дараагийн шат руу орсон” гэсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих