3n6H32h1ZSV4hgMwf58u

Дроноор эрхтэн зөөж, хүний амь авардаг болжээ

АНУ-ын эмнэлэгт анх удаа донорын бөөрийг нисдэг биетээр зөөж хагалгаанд ашигласан байна. Эрүүл мэндийн салбарт хэдий нь дроныг ашиглаж эхэлсэн ч донорын эрхтнийг анх удаа зөөжээ.
Инженерүүдийн тусгайлан угсарсан дрон эрхтнийг хянах боломжтой. Илүү хол зайд эрхтнийг аюулгүй тээвэрлэх хүчин чадалтай гэж үзсэн байна. 44 настай өвчтөн донор олох хүртлээ найман жил эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хүлээжээ.
Америкт жил бүр 114,000 өвчтөн донор эрхтэн хүлээх жагсаалтад багтсан байдгаас донор олдох үед эдгээрийн дөрвөн хувь нь хоёр болон түүнээс олон цагаар тээвэрлэгдэх шаардлагатай болдог гэжээ.
Мэс заслын эмч нар, инженерүүд, Холбооны нисэх хүчин, өвчтөнүүдийн хамтын ажиллагаагаар донорын эрхтэнг цаг алдалгүй бүр бүтэн аюулгүй хүргэх боломжтой гэдгийг энэ удаагийн үйл явдал батлан харууллаа хэмээн эмнэлгийн ажилтнууд сайшааж байна.
Донор тээвэрлэх дронд эрхтний жин даах нэмэлт төхөөрөмж, камер, тээвэрлэх сав, холбоо харилцаа аюулгүй байдлын сүлжээ, шүхрээр газардуулагч зэргийг суурилуулжээ. Цаашид нисдэг биетээр илүү хол зайд эрхтэн тээвэрлэх болон бусад зардлыг хэмнэхээр ажиллаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих