ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин улсынхаа засгийн газрыг криптовалюттай холбоотой хууль тогтоомжийг энэ оны 7 дугаар сар гэхэд гаргасан байх үүрэг даалгаврыг өгчээ.
Орос улс нь оны эхээр дижитал санхүүгийн өмч гэх ойлголтын тодорхойлолтыг тэлж, криптовалютыг оролцуулан тооцох болсон.
Ерөнхийлөгч Путин нийт 47 тогтоол шийдвэрийг баталгаажуулсны дотор, засгийн газрыг Төрийн Думтай хамтран ажиллаж, дижитал эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр холбооны хууль тогтоомж гаргахыг даалгасан байна.
Уг тогтоолыг хүчин төгөлдөр болгож хэрэгжүүлсэн байх хугацаа нь 2019 оны 7 сарын 1 юм. Уг тогтоолыг хэрэгжүүлэх эрх бүхий хүмүүс нь ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев, Төрийн Думын дарга Вячеслав Володин нар ажээ.