Өндөр их Алтайн оргил, Монгол Улсын дээвэр болсон Алтай Таван богд хайрханы Тэнгэрийг тайх ёслол энэ сарын 3-ны өдөр ёслол төгөлдөр болжээ. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж энэхүү хайрханыг тахих тухай шийдвэр гаргаснаас хойш ийнхүү хоёр дахь удаа Төрийн тахилга үйлдсэн байгаа аж.
Энэ удаагийн тахилгад УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Мурат, С.Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Төрийн ёслолын хэлтсийн дарга Х.Жанцан, тэргүүтэй төрийн элч төлөөлөгчид болон гадаад, дотоодын зочид нутгийн зон олон оролцжээ.