Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо )AIPS)-ноос зарласан cпортын гэрэл зургийн “Алтан агшин” (Асtion) дэлхийн уралдаанд Монголын cпортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбат гуравдугаар байр эзэлжээ.
Тэрбээр “Уурга шүүрлээ” бүтээлээрээ дээрх байрыг эзэлсэн байна.
Уг уралдааны шалгаруулалт Унгар Улсын нийслэл Будапешт хотын Коринтия зочид буудлын хурлын танхимд болсон бөгөөд 125 орны гэрэл зурагчин 1794 бүтээл сойжээ.
Сонирхуулахад тэрбээр хурдан морины гэрэл зурагчин Ч.Ганболдын төрсөн ах юм